Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 147
12.12. Дараахь тохиолдол илэрвэл гадаадын иргэнийг уригч нь гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нэн даруй мэдэгдэнэ:
12.12.1. гадаадын иргэн ажлаасаа чөлөөлөгдсөн, эсхүл ажлын байраа сольсон;
12.12.2. гадаадын оюутан сургуулиа дүүргэсэн, сургуулиа орхисон болон төгсөөгүй;
12.12.3. гадаадын иргэн хууль тогтоомж зөрчсөн; 12.12.4. гадаадын иргэн нас барсан, сураггүй алга болсон.
12.13. Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн паспортаа сольсон тохиолдолд гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
2018 оны 5 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 147 хот
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журам”-д дор дурдсан агуулгатай 2.7, 2.8 дахь хэсэг нэмсүгэй:
“2.7.Хяналтын улсын байцаагч Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41.7.4-т заасан гадаадын иргэнийг албадан гаргасан шийдвэрийг цуцлах тухай үндэслэл бүхий санал гарган гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад танилцуулна.
2.8.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь энэ журмын 2.7-д заасан саналыг үндэслэлтэй гэж үзвэл гадаадын иргэнийг албадан гаргасан шийдвэрийг цуцлах тухай шийдвэр гаргана. Цуцлах тухай шийдвэр гарсан өдрөөс тухайн иргэний Монгол Улсад нэвтрэх эрх нь сэргэнэ.”
2. Мөн журмын 3.11 дэх хэсгийг дор дурсанаар өөрчлөн найруулсугай:
“3.11.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулсан болон хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт шүүхээр ял шийтгэгдсэн гадаадын иргэн ялаа эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээний дагуу түүнийг харьяалах улсад нь шилжүүлэхээр болсон тохиолдолд дор дурдсан хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй:
3.11.1.Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт 1 жил;
3.11.2.Эрүүгийн хуулийн тусгай ангид 2-оос дээш жил 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэгт 3 жил;
3.11.3.Эрүүгийн хуулийн тусгай ангид 5-аас дээш жил 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэгт 5 жил;
3.11.4.Эрүүгийн хуулийн тусгай ангид 8-аас дээш жил 15 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэгт 7 жил;
3.11.5.Эрүүгийн хуулийн тусгай ангид 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар тогтоосон гэмт хэрэгт 10 жил.”
3. Мөн журмын Хоёрдугаар зүйлийн гарчигийг “Албадан гаргах ажиллагаа” гэж, 2.1 дэх хэсгийн “дүгнэлт, танилцуулгыг бэлтгэн” гэснийг “дүгнэлт үйлдэн” гэж тус тус өөрчилсүгэй.
4. Мөн журмын 2.3.5 дахь заалтын “тухайн гадаадын иргэний хувийн хэрэг болон” гэснийг, 3.5 дахь хэсгийн “Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 11.3-т заасан үндэслэл бий болсон буюу” гэснийг, 4.3 дахь хэсгийн “онц” гэснийг тус тус хассугай.
5. Энэ тогтоолыг 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.