Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1043)
— 1173 —

Засгийн газарт чиглэл өгөх тухай № 128

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

349. Засгийн газарт чиглэл өгөх тухай Дугаар 128 1173

350. Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Дугаар 129 1174

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

351. Журам шинэчлэн батлах тухай Дугаар 146 1175

352. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Дугаар 147 1189

353. Журам батлах тухай Дугаар 161 1191

354. Үндэсний хөтөлбөр батлах тухай Дугаар 163 1200

2018 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 04-ний өдөр Дугаар 128 хот

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:

Нэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/ -т чиглэл болгосугай.

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2, 111.3 дахь хэсгийг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудад чиглэл болгох;

2. “Төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2009 оны 26 дугаар тогтоолын хавсралтад хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулах орон тоог аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилчдын 25 хүн тутамд 1 гэж, Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт сар бүр төлөх төлбөрийн хэмжээг тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн хэмжээгээр, бусад аймагт тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн 60 хувиар гэж тус тус тогтоон мөрдүүлэх;

Төрийн мэдээлэл · 2018 · № 38 (1043)1173-р хуудас