Журам, жагсаалт батлах тухай № 116
2018 оны 5 дугаар Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 116 хот Журам, жагсаалт батлах тухай
Хог хаягдлын тухай хуулийн 7.1.2, 7.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”-ыг 1 дүгээр, “Аюултай хог хаягдлын жагсаалт”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 135 дугаар тогтоол, “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 264 дүгээр тогтоол, “Аргачлал батлах тухай” Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 288 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх, бүртгэх, тайлан мэдээ