Хуулийн төсөл буцаах тухай № 53
4.4.7.соёл, урлагийн салбарын мэргэжилтнийг олон улсын байгууллагад ажиллуулах, төрөлжсөн арга хэмжээнд идэвхтэй оролцуулах замаар олон улсад монгол үндэсний соёлын нөлөөллийг дээшлүүлэх;
4.4.8.монгол үндэсний соёлын агуулгатай нэрийн бүтээгдэхүүн /брэнд/-ийг бий болгож, гадаадын зах зээлд гаргах;
4.4.9.монгол үндэсний соёлын өв уламжлал, шинэчлэлийг илтгэсэн соёлын арга хэмжээний төсөл боловсруулж үе шаттай хэрэгжүүлэх;
4.4.10.дэлхийн монгол судлалын төвийг Улаанбаатар хотод байгуулан ажиллуулах.
Тав.Бусад зүйл
5.1.Соёлын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан соёл, урлагийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
5.2.Соёлын талаар баримтлах бодлогыг Засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамааруулан, урт, дунд, богино хугацааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.
5.3.Соёлын талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
5.4.Энэ бодлогын 5.2-т заасан урт, дунд, богино хугацааны стратегийн хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг боловсруулж, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон иргэний нийгмийн холбогдох байгууллагууд хамтран хяналт, шинжилгээ-үнэлгээ хийж, цаашдын хөгжлийн зорилтыг тодорхойлж байх болно.
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 53 хот Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх