Үндэсний хөтөлбөр батлах тухай № 98
хүлээлгэн өгнө. Уг материалыг архивын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу архивын нэгж үүсгэн хадгална.
6.2. Магадлалын ажил зохион байгуулж байгаа нэгж барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийсэн мэдээллийг бүртгэл мэдээллийн санд оруулж, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал тутам хүргүүлнэ.
Долоо.Бусад
7.1. Барилга байгууламжийн зураг төсөл гүйцэтгэгч байгууллага болон эксперт нь холбогдох хууль тогтоомж, энэхүү дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
2018 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 4-ний өдөр Дугаар 98 хот
Үндэсний хөтөлбөр батлах тухай
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.2, 10.3 дахь хэсгийг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол судлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Монгол судлалын Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад даалгасугай.
3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.
4. Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын төсөв болон олон улсын байгууллага, гадаадын зээл тусламжид