Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 105
2018 оны 07 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 105 хот
Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Өөр шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсонтой холбогдуулан Мөнхбаярын Алдарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Нацагдоржийн Ариунжаргалыг Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Лхагвасүрэнгийн Дарьсүрэнг Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
2018 оны 3 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 67 хот Журам батлах тухай
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Үнэлгээ хийх аргачлал, журам батлах тухай” Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.