Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1032)
— 886 —

Журам шинэчлэн батлах тухай № 52

Тав. Инновацийн шагнал гардуулах

5.1. Инновацийн шагналыг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр 11 дүгээр сарын 26-нд Монгол Улсын Ерөнхий сайд гардуулна.

5.2. Инновацийн шагнал нь батлагдсан загварын дагуу хийгдсэн өргөмжлөл, дагалдах мөнгөн шагналтай байна.

5.3. Инновацийн шагналын загварыг инновацийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Зургаа. Бусад зүйл

6.1. Инновацийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага инновацийн шагнал хүртсэн бүтээлийн талаарх мэдээллийн санг бүрдүүлнэ.

6.2. Инновацийн шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийн баримт бичгийг нэр дэвшүүлэгчид буцаан олгохгүй.

6.3. Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг холбогдох баримт бичгийн хамт зохих журмын дагуу архивт шилжүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 2 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 52 хот

Журам шинэчлэн батлах тухай

Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 5.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Агаарын зайг нисэхэд ашиглах ерөнхий журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 358 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ
Төрийн мэдээлэл · 2018 · № 27 (1032)886-р хуудас