Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1032)
— 880 —

Хүнсний улаанбуудайн урамшууллыг шинэчлэн тогтоох, үрийн улаанбуудайн үнийг хөнгөлөх тухай № 48

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр хот ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “дайчилгааны” гэснийг “дайчилгаатай” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 2 дугаар Улаанбаатар сарын 6-ны өдөр Дугаар 48 хот

Хүнсний улаанбуудайн урамшууллыг шинэчлэн тогтоох, үрийн улаанбуудайн үнийг хөнгөлөх тухай

Тариалангийн тухай хуулийн 19.1, 19.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох урамшууллын хэмжээг 60.0 (жаран) мянган төгрөг, IY ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох урамшууллын хэмжээг 50.0 (тавин) мянган төгрөгөөр тус тус тогтоосугай.

2. 2018 оны хаврын тариалалтыг хэвийн явуулах, 2017 онд байгалийн гамшгийн улмаас ургац алдсан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор улсын төсөвт батлагдсан хүнсний улаанбуудайн урамшууллын үлдэгдэл хөрөнгийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж байгаа үрийн улаанбуудайг хөнгөлөлттэй үнээр олгох зөрүүд тооцож, хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид үрийн улаанбуудайг гэрээ байгуулан олгох

Төрийн мэдээлэл · 2018 · № 27 (1032)880-р хуудас