Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай № 73
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 72 хот
“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Иргэний нисэхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын “Гурав”-ын 3.8, 3.9 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “3.8.Агаарын тээврийн зах зээлийг үе шаттай чөлөөлж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих зорилгоор олон улсын нислэгийн шугамыг хуваарилахдаа нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай уялдуулах чиглэл баримтална.
3.9.Гадаад улсаас Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх, үндэсний агаарын тээвэрлэгчийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэл баримтална.”
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 73 хот
Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах зорилгоор дараах