Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай № 58
шүүгчийн орон тоо” гэсэн хэсгийн 8 дахь заалтын, “Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо” гэсэн хэсгийн 8 дахь заалтын “Багахангай,” гэснийг тус тус хассугай.
4.Энэ тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол улсын ИХ ХуРлын ДАРгА М.ЭнХБолД
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 58 хот
Монгол улсын ИХ ХуРлын ТогТоол
Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангахад шаардагдах нэмэлт зардлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.4-т заасны дагуу Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т зөвшөөрсүгэй.
Монгол улсын ИХ ХуРлын ДАРгА М.ЭнХБолД
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 59 хот
Ерөнхийлөгчийн хоригийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай” Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсугай.
Монгол улсын ИХ ХуРлын ТогТоол