Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 56
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 55 хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нараас 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид буцаасугай.
Монгол улсын ИХ ХуРлын ДАРгА М.ЭнХБолД
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 56 хот
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”- ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “12.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар” гэж нэмсүгэй.
2.“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсгийн “12, 13, 14, 15, 16, 17, 18, 19” дэх дугаарыг “13, 14, 15, 16, 17, 18, 19, 20” гэж тус тус өөрчилсүгэй. 3.Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн
Монгол улсын ИХ ХуРлын ТогТоол
Монгол улсын ИХ ХуРлын ТогТоол