Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай
Монгол улсын ХуулЬ
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
БолоВсРолын ТуХАЙ ХуулЬД нЭМЭлТ, ӨӨРЧлӨлТ оРуулАХ ТуХАЙ
1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:
1/31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт:
“31.1.12.аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх;”
2/31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг:
“31.2.Дүүргийн Засаг дарга тухайн дүүргийн боловсролын хэлтсийн даргыг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн нийслэлийн боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.”
2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтын дугаарыг “31.1.13” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Монгол улсын ИХ ХуРлын ДАРгА М.ЭнХБолД
2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
БАгА, ДунД БолоВсРолын ТуХАЙ ХуулЬД нЭМЭлТ оРуулАХ ТуХАЙ
1 дүгээр зүйл.Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 20.1.7 дахь заалт нэмсүгэй:
“20.1.7.сургуулийн барилга байгууламж дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай байр, талбай, тоног төхөөрөмжийг
Монгол улсын ХуулЬ