Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(1028)
— 705 —

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Д.ОДБАЯР
ГИШҮҮД Ш.ЦОГТОО
Н.ЧИНБАТ
Д.СОЛОНГО
Д.ГАНЗОРИГ
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН УРГАМЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

Удиртгал

Хэлэлцэн тохиролцогч Талууд,

Хүнс болон хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн онцгой чанар, тэдгээрийн өвөрмөц шинж болон учирч буй бэрхшээлд өвөрмөц шийдэл шаардлагатайг ОЙЛГОЖ;

Эдгээр нөөц тасралтгүйгээр устаж буйг САНАЖ;

Хүнс болон хөдөө аж ахуйн ургамлын генетикийн нөөц нь бүх улсын нийтлэг тулгамдсан асуудал бөгөөд бүх улс нэг газраас гарал үүсэлтэй хүнс болон хөдөө аж ахуй ургамлын генетик нөөцөөс ихээхэн хамааралтайг УХАМСАРЛАЖ;

Хүнс болон хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн хадгалалт, хайгуул, цуглуулга, тодорхойлолт, үнэлгээ болон баримтжуулалт нь Дэлхийн хүнсний аюулгүй байдлын тухай Ромын тунхаглалын зорилгыг хангах болон Дэлхийн хүнсний чуулга уулзалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд чухал гэдгийг, мөн одоо болон ирээдүй үеийн тогтвортой хөдөө аж ахуйн хөгжил болон эдгээр үйл ажиллагааг явуулахад хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай улсын чадавхийг яаралтай бэхжүүлэх шаардлагатайг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ;

Төрийн мэдээлэл · 2018 · № 23 (1028)705-р хуудас