Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(1028)
— 696 —

Тооллогын комисс байгуулах тухай № 44

ханш, зах зээл дэх бараа, ажил үйлчилгээний үнийн өөрчлөлт, техник, технологийн дэвшлийг үндэслэн шинэчлэх ажлыг зохион байгуулах, урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Б.Чойжилсүрэн/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2018 оны 06 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 44 хот

Тооллогын комисс байгуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг танилцуулах үүрэг бүхий комиссыг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, А.Ундраа нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

2.Нууц санал хураалт явуулах журмыг тогтоож, санал хураалтыг зохион байгуулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулахыг тооллогын комисст даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2018 · № 23 (1028)696-р хуудас