Журам шинэчлэн батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай № 46
2018 оны 05 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 41 хот
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсгийн “18.Мал эмнэлэг, үржлийн газар” гэснийг “18. Мал эмнэлгийн ерөнхий газар” гэж өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2018 оны 2 дугаар Улаанбаатар сарын 6-ны өдөр Дугаар 46 хот
Журам шинэчлэн батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.3, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, 9.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар