Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
(1027)
— 683 —

Цахим бодлогын түр хороо байгуулах тухай № 38

8

Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/ 19,210.2 18,678.4 17,529.4

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 55.3 47.8 41.0

9

Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/ 677.9 722.0 768.9

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2.0 1.8 1.8

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 05 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 38 хот

Цахим бодлогын түр хороо байгуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, цахим бодлогын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хороог дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

1/Ё.Баатарбилэг Улсын Их Хурлын гишүүн 2/Ж.Батзандан Улсын Их Хурлын гишүүн 3/Б.Баттөмөр Улсын Их Хурлын гишүүн 4/Л.Болд Улсын Их Хурлын гишүүн 5/С.Бямбацогт Улсын Их Хурлын гишүүн 6/Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн 7/Б.Жавхлан Улсын Их Хурлын гишүүн 8/Л.Мөнхбаатар Улсын Их Хурлын гишүүн 9/Ж.Мөнхбат Улсын Их Хурлын гишүүн

Төрийн мэдээлэл · 2018 · № 22 (1027)683-р хуудас