Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнийг томилох тухай № 50
2.Энэ тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2018 оны 05 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 36 хот Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Наваанпэрэнлэйн Жанцан, Тогоочийн Лхагваа, Даваасүрэнгийн Наранчимэг нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2018 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 50 хот
Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнийг томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хээмчигийн Сонинбаярыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнээр томилсугай.