Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны 05 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас 2022 оны 12 дугаар сарын 31- ний өдөр хүртэлх хугацаанд тус тус чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2018 оны 05 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр баталсантай холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулсан тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцэд ногдуулсан гаалийн албан татварыг татвар төлөгчид буцаан олгоно.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.