Даатгалын босго үзүүлэлт тогтоох тухай № 33
язгуур ашиг сонирхолтой зөв хослуулах замаар байгаль орчноо хайрлан хамгаалах болон эрхэлсэн ажил, оршин суугаа баг, хорооныхоо хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтод хувь нэмэр оруулж ажиллахыг уриалсугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
2018 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 33 хот
Даатгалын босго үзүүлэлт тогтоох тухай
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 7.1, 7.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг хавсралт ёсоор баталсугай.
2. Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг мөрдүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгаж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороо (С.Даваасүрэн)-нд зөвлөсүгэй. 3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Босго үзүүлэлтийг тогтоох тухай” Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.