Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 45
2018 оны 05 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр Дугаар 45 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Израйль Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Булгаагийн Алтангэрэлийг эгүүлэн татаж, Израйль Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болдыг томилсугай.
2018 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 26 хот Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчилсүгэй:
“1. Импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:
№ Хилийн боомтын нэр
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр)
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) Дизелийн түлш
80 92 95 болон түүнээс дээш