Тогтоолын төсөл буцаах тухай № 26
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2018 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 26 хот
Тогтоолын төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
2018 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 40 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Шүүгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан Ганболдын Амаржаргаланг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2018 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 42 хот
Цол хасах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: