Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр
газар хооронд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
Энэхүү Хэлэлцээрээр үүрэг хүлээхийг хүлээн зөвшөөрсөн улсын Засгийн газрууд (цаашид “Талууд” гэх) нь,
Өөр хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэн бэхжүүлэхийг эрмэлзэн,
Худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорилго болгон,
Найдвартай, үр ашигтай олон улсын автотээвэрлэлт нь өөрийн улсын худалдааны харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг хүлээн зөвшөөрч,
Азийн авто замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хэлэлцээрт заасан авто замын сүлжээнд үндэслэн,
Бусад улсын Засгийн газрыг энэхүү Хэлэлцээрт нэгдэн орохыг уриалан,
Дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов:
1 дүгээр зүйл
Энэхүү хэлэлцээрийн зорилгоор: “Олон улсын автотээвэрлэлт” гэж дор хаяж нэг Талын улсын хилээр нэвтэрсэн эсхүл/буюу тухайн улсын нутаг дэвсгэрээр өнгөрч буй тээврийн хэрэгслээр хийж байгаа зорчигч болон ачаа тээврийг хэлнэ,
“Тээвэрлэгч” гэж бүртгэлтэй улсынхаа хууль тогтоомжийн дагуу олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх эрх бүхий аль нэг Талын улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ,