Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 13
(1018)
— 457 —

Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай № 24

7.3. Цэргийн гэрээт алба хаагч нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу цэргийн жинхэнэ алба хаагчийн нэгэн адил хариуцлага хүлээнэ.

7.4. Энэхүү журмыг зөрчсөн байгууллага, албан тушаалтанд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2018 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 24 хот Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай

Татварын ерөнхий хуулийн 60.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0,050 хувь байхаар тогтоож, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

2018 оны 2 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 03 хот

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 17.00 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн

Төрийн мэдээлэл · 2018 · № 13 (1018)457-р хуудас