Дүрэм, журам батлах тухай № 10
138. Дүрэм, журам батлах тухай Дугаар 10 397 139. Дүрэм, журам батлах тухай Дугаар 11 410
140. Журам батлах тухай Дугаар 5 419
141. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Дугаар 02 422
2018 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 10 хот
Дүрэм, журам батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. “Прокурорын ёс зүйн дүрэм”-ийг 1 дүгээр, “Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ зарлиг батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 268, 2015 оны 85 дугаар зарлигийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Прокурор ёс зүйн зөрчил гаргах нь иргэд, олон нийт, иргэний нийгмийн зүгээс прокурорт итгэх итгэлийг алдагдуулах, прокурорын байгууллагын нэр хүндийг бууруулах сөрөг үр дагавартай тул прокурорын ёс зүйн хэм хэмжээг чанд сахиулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.2. Прокурорын ёс зүйн дүрмийн зорилт нь прокурорын албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлж, түүнийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх; прокурорын ёс зүй, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, прокурорт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх; прокурорын хараат бус байдлыг хамгаалахад оршино.
Хоёр.Прокурорын ёс зүйн хэм хэмжээ
2.1. Прокурор нь төрийн тусгай албан хаагч болохын хувьд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, түүнчлэн нийгэм, хамт олон, гэр бүлийн харилцааны хүрээнд дагаж мөрдвөл зохих зан үйлийн нийлбэр цогцыг прокурорын ёс зүйн хэм хэмжээ гэнэ.
2.2. Прокурорын ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэхэд дараах зарчмыг баримтална:
2.2.1. хуулийг нэг мөр хэрэглэх; 2.2.2. хүний эрх, эрх чөлөө, нийтийн эрх ашгийг хамгаалах; 2.2.3. нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх; 2.2.4. хараат бус, бие даасан байх; 2.2.5. ил тод, нээлттэй байх;
2.2.6. прокурор, прокурорын байгууллагын нэр төрийг цэвэр ариун байлгах, өөрийн ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах.
2.3. Прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална: 2.3.1. прокурор нь хэрэг, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчидтой харилцахдаа ялгавартай байдал гаргахгүйгээр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралт
тэдэнд хүндэтгэлтэй хандаж тухайн хэргийг шударга, зөв шийдвэрлүүлэх итгэл үнэмшлийг төрүүлж чадахуйц харьцааны соёлтой байх;
2.3.2. прокурор нь хэргийн оролцогчид болон бусад хүмүүстэй албан үүргийн хувьд харилцахдаа аашилж зандрах, айлган сүрдүүлэх, догшин хэрцгий хандах, үзэл бодлоо тулгах зэргээр зүй бус авир гаргахгүй байх; 2.3.3. прокурор нь хувийн сонирхлын үүднээс харьяаллын бус, бусдын хяналтанд байгаа хэрэг, материалтай танилцах, зөвлөгөө өгөх, мөрдөгч, прокурор, шүүгч, шинжээч нарт өөртөө ашигтай болон үндэслэлгүй шийдвэр гаргуулах хүсэлт тавихыг цээрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцож, дарамт шахалт үзүүлэхгүй байх;
2.3.4. прокурор нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэрэг, материалын талаар урьдчилан дүгнэлт гаргах саналаа илэрхийлэхээс зайлсхийж, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хэрэг, материалын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж, нэвтрүүлэхгүй байх;
2.3.5. прокурорт хандаж гаргасан байгууллага, иргэдийн хүсэлт, гомдол, мэдээлэлд анхааралтай хандаж, хуульд заасан хугацаанд шийдвэрлэж байх;
2.3.6. гэр бүлийн гишүүн, төрөл садангийн болон ойр дотно харилцаатай хүмүүс, өмнө нь ажиллаж байсан, эрх ашгийг нь ямар нэг хэлбэрээр хамгаалж байсан байгууллагатай холбогдсон эрүү, иргэн, захиргааны хэрэг, материалыг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй;
2.3.7. прокурор хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагчийг яллах, цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлыг адил тэнцүү тогтоолгох үүргийг хангаж, хэт нэг талыг барьж асуудалд хандахгүй байх;
2.3.8. прокурор гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотолж байх, хэрэв гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг нотолж чадахгүйд хүрвэл хариуцлага хүлээдэг байх;
2.3.9. хүнд суртал гаргах, хэргийг шалгаж хянах нэрийн дор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг хясан боогдуулсан, хууль бус тодорхой зорилгоор тэдгээрийн эрхийг зөрчсөн, хэргийг нь шийдвэрлэхгүй удаашруулах, тэдгээрээс гаргасан хууль ёсны, үндэслэлтэй гомдол, хүсэлтийг хүлээн авч хангахгүй байх зэргээр эрхийг нь зөрчиж чирэгдүүлэхгүй байх;
2.3.10. мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байгаа хэргийг аль нэг талд нь ашигтай шийдвэрлэх талаар бусдад урьдчилан амлалт өгөхгүй байх;
2.3.11. өөрийн хяналтанд байгаа хэргийн талаар бусдад ярих, мэдээлэхгүй байх;
2.3.12. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хуулийн заалтыг хэлбэрэлтгүй мөрдөх;
2.3.13. хэрэг, материал хянах явцдаа олж мэдсэн хувь хүн, байгууллагын нууцыг задруулахгүй байх;
2.4. Прокурор хяналтын чиг үүргээс гадуур нийгмийн бусад үйл ажиллагаанд дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална:
2.4.1. прокурорын хяналтын чиг үүрэгтэй холбогдолгүй асуудлаар байгуулсан аливаа хороо, комисс, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орохыг хориглоно.
2.4.2. багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэхдээ тэдгээр байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орохыг хориглоно.
2.4.3. хэвлэл, мэдээллийн хэрэгслээр прокурорын байгууллагын нэр хүндэд харш сурталчилгаа хийхийг хориглоно.
2.4.4. прокурор нийгэм, соёлын арга хэмжээнд оролцохдоо уг үйл ажиллагаа, арга хэмжээ нь прокурорын байгууллагын нэр хүндэд харшлахаар бол татгалзана.
2.4.5. албан үүргээ хэрэгжүүлэхэд харшлах, эсхүл сөргөөр нөлөөлөх, прокурорын албан тушаалыг ашиглахыг санаархсан аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийнэ.
2.4.6. прокурорын албан тушаалд харшлах үндэслэл бүхий хөрөнгө оруулалт, бизнесийн бусад ашиг сонирхлоос татгалзана.
2.4.7. албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан олж авсан аливаа мэдээллийг өөрийн санхүүгийн эх үүсвэр болгон ашиглахгүй.
2.4.8. эрхэлж буй ажил, албан тушаалтайгаа холбоотойгоор бусдаас хандив, тусламж, зээл хүсэх, бэлэг авах, ямар нэг байдлаар хувьдаа давуу байдал олж авах, мөн түүнчлэн түүхт ой, баяр
ёслолыг тохиолдуулан аж ахуйн нэгж байгууллага, иргэнээс бэлэг сэлт, үнэ бүхий зүйл, ямарваа нэгэн эрх шилжүүлэн авахыг хориглоно.
2.4.9. хэргийн оролцогч, тэдгээрийн гэр бүлийн гишүүн болон өмгөөлөгчтэй хувийн харьцаа тогтоож, тэднээр дайлуулах, үйлчлүүлэх, ажил гүйцэтгүүлэхгүй байх.
2.4.10. прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
2.4.11. прокурор олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахдаа прокурорын нэр хүндэд харшилсан, эсхүл прокурорын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дуу, дүрс бичлэг болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл байршуулах, уг төрлийн мэдээллийг дэмжсэн хандлага илэрхийлэхийг хориглоно.
2.4.12. прокурор олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээнд хэргийн оролцогчидтой харилцахыг хориглоно.
2.4.13. прокурор нь байгууллагын албан ёсны цахим сүлжээнээс бусад сүлжээнд шаардлагагүй тохиолдолд дүрэмт хувцастай зураг болон албан үүргээ гүйцэтгэж байгаатай холбоотой зураг, дүрс, бичлэг мэдээллийг цахим сүлжээнд байршуулахгүй байх.
2.4.14. прокурор хэргийн оролцогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй хувийн харилцаа тогтоох, шууд болон шууд бусаар тусламж авах, хувьдаа ашиг олох, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгөөр үйлчлүүлэх зэрэг хууль бус хангамж эдлэх зэргээр албан тушаалын нэр хүндийг ашиглан ямар нэгэн давуу байдал бий болгохыг хориглоно.
2.4.15. прокурор нь хэрэг хянан шийдвэрлэх явцад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг оролдсон аливаа этгээдийн талаар нөлөөллийн мэдүүлэг үнэн зөв хөтлөх үүрэгтэй.
2.4.16. прокурор нь хэргийг хараат бусаар хянан шийдвэрлэх үүргээ зөрчихгүйгээр бусадтай хууль хэрэглээний талаар санал солилцож болно.
2.4.17. хэргийн оролцогч болон бусад иргэдтэй зүй бус харьцах, хэл амаар доромжлохыг хориглоно.
2.4.18. прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, хувцаслалт, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна.
2.4.19. албан үүргээ хэрэгжүүлэх болон эрх бүхий байгууллагаас шаардсанаас өөр тохиолдолд бусдын зан төлөв, ёс суртахуун, нэр төр, алдар хүндийн талаар тодорхойлохгүй. 2.4.20. эрдэм шинжилгээний ажил эрхлэх, багшлах, зохиол бүтээл туурвих, хэвлэн нийтлэх, гэрээ хэлцэл байгуулахад прокурорын албан тушаал, прокурорын байгууллагын нэр хүндийг ашиглахаас зайлсхийнэ. 2.4.21. дүрэмт хувцастай яваа үедээ, түүнчлэн албан үүрэг гүйцэтгэж явах үедээ буюу ажлын байранд, эсхүл хяналтын ажлын явцад хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч, мөрдөгч, шүүгчтэй ууж согтуурах, мансуурахыг хориглоно. 2.4.22. прокурор согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж албадан эрүүлжүүлэгдэх, санаатайгаар зөрчил гаргаж шийтгэл хүлээх, бусадтай зүй бусаар харьцах, бусдыг доромжлохыг цээрлэнэ. Энэ төрлийн зөрчлийг удаа дараа гаргасан бол сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно. 2.4.23. прокурорын хууль тогтоомжид заасны дагуу өөрийн болон гэр бүлийнхээ хөрөнгө, орлогыг үнэн зөвөөр мэдүүлж байх үүрэгтэй.
2.4.24. прокурор албан үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд прокурорын үнэмлэх, энгэрийн тэмдгийг бусдад ашиглуулах, албан үүрэгтэй нь холбоогүй иргэний үүрэг, хувийн шинж чанартай хэрэгцээнд прокурорын үнэмлэх, тэмдэг ашиглах, барьцаа болгон үлдээхийг хориглоно.
2.4.25. прокурорын талаар үндэслэлгүй нийтлэл хэвлүүлсэн, нэвтрүүлсэн тохиолдолд тухайн прокурор, эсвэл түүний эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага шүүхэд хандаж прокурорын нэр хүндийг сэргээлгэх, эд хөрөнгийн бус гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
2.4.26. прокурор амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалах зорилгоор олгосон бие хамгаалах тусгай хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, бусдад ашиглуулах зэргээр тогтоосон журмыг зөрчихгүй байх үүрэгтэй.
2.5. Прокурор улс төрийн дараах үйл ажиллагаанд оролцохыг хориглоно:
2.5.1. бүх шатны улс төрийн сонгуулийг зохион байгуулах байгууллагын бүрэлдэхүүнд орох;
2.5.2. улс төрийн аливаа байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаал эрхлэх;
2.5.3. улс төрийн сонгуульд нэр дэвшигчид болон улс төрийн намд хөрөнгө мөнгө олж өгөхөөр амлах, зуучлах, хандив өргөх, бусад туслалцаа үзүүлэх;
2.5.4. улс төрийн байгууллага, нэр дэвшигчийг дэмжиж, эсхүл эсэргүүцэж нийтэд хандаж үг хэлэх, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл түгээх, байршуулах, сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох.
Гурав. Прокурорын ёс зүйн зөрчил, түүнийг хянан шийдвэрлэх 3.1. Прокурорын ёс зүйн зөрчил гэж энэ дүрмээр тогтоосон прокурорын ёс зүйн хэм хэмжээг санаатай буюу санамсаргүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.
3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй.
3.3. Прокурор бусад прокурорын үйлдсэн ёс зүйн зөрчлийг зохих байгууллагад мэдэгдээгүйн төлөө хариуцлага хүлээхгүй.
3.4. Прокурор ёс зүй зөрчсөн тухай гомдол, хүсэлтийг дараах үндэслэлээр шалгаж шийдвэрлэнэ:
3.4.1. мөрдөгч, шинжээч, өмгөөлөгч, шүүгч хүсэлт гаргасан; 3.4.2. иргэн, хуулийн этгээдээс гомдол, мэдээлэл ирүүлсэн; 3.4.3. хэргийн оролцогчид, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдол, хүсэлт.
3.4.4. прокурорын газраас санал, хүсэлт ирүүлсэн. 3.5. Прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаарх шалгалтыг Улсын ерөнхий прокурорын газрын хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгж хариуцан явуулж, Прокурорын ёс зүйн зөвлөлд танилцуулна.
3.6. Ёс зүйн зөрчлийг шалгасан материалтай уг зөрчилд холбогдсон прокурор танилцаж, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаж болно.
3.7. Энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь нотлогдвол тухайн прокурорт Монгол Улсын Прокурорын тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.
3.8. Прокурорт сахилгын шийтгэл оногдуулахдаа энэ дүрмээр тогтоосон ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг заавал урьдчилан шалгаж тогтоосон байна.
3.9. Прокурор ёс зүйн дүрэм зөрчсөн эсэхийг Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу шалгаж шийдвэрлэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигийн хоёрдугаар хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилт нь Прокурорын ёс зүйн зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийн бүтэц, чиг үүрэг, бүрэн эрх, гомдол хүсэлт, мэдээлэл /цаашид “Гомдол, хүсэлт” гэх/-ийг хянан шийдвэрлэх, шалгахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Зөвлөл нь прокурорын сахилга, ёс зүйтэй холбогдуулан гаргасан санал, хүсэлт, гомдол, мэдээлэл /цаашид “Гомдол” гэх/-ийг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй ажиллана.
1.3. Зөвлөл нь гомдлыг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын тухай хууль, холбогдох бусад хууль, прокурорын ёс зүйн дүрэм болон энэ журмыг баримтална.
1.4. Зөвлөл нь гомдлыг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх, гомдлыг заавал хянан шийдвэрлэх зарчмыг мөрдлөг болгоно.
1.5. Зөвлөл нь гомдол шалгах явцад гомдолд дурдагдаагүй боловч Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн байж болзошгүй баримт илэрвэл хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.
1.6. Улсын ерөнхий прокурор нь Зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилно.
1.7. Зөвлөлийг чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцлийг Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газар хариуцна.
1.8. Прокурорын ёс зүйн дүрмийг хэрэгжүүлээгүй үйлдэл, эс үйлдлийг зөрчил гэнэ.
1.9. Прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаарх шалгалтыг Улсын ерөнхий прокурорын газрын хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгж явуулна.
Хоёр. Зөвлөлийн эрх хэмжээ
2.1. Зөвлөл нь Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.2. Зөвлөл нь Прокурорын ёс зүйн дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан гомдол, хүсэлт, мэдээллийг шалгасан дүнг хэлэлцэнэ.
2.3. Зөвлөл нь нэр хаяггүй гомдол, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй.
Гурав. Зөвлөлийн чиг үүрэг
3.1. Зөвлөл нь прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлаар явуулсан шалгалтын дүнг хэлэлцэж, дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.2. Зөвлөлийн дарга нь гишүүний эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.2.1. прокуророос ёс зүйн зөрчил гаргасан талаарх гомдлыг хүлээн авч танилцан энэ журмын 1.9-д заасан чиг үүрэг бүхий нэгжид шилжүүлж шалгуулах;
3.2.2. шалгалтын материалтай урьдчилан танилцаж, нэмэлт шалгалт хийлгүүлэх;
3.2.3. гаргасан гомдол нь прокурорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь шалгалтаар тогтоогдвол зөвлөлийн хуралдаанаас өмнө гомдол, хүсэлтийг шийдвэрлэх;
3.2.4. шалгалтын дүнг харгалзан шалгалтын материалыг харьяаллын дагуу өөр байгууллага, албан тушаалтанд шалгуулахаар шилжүүлэх;
3.2.5. шалгалтын дүнг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэх;
3.2.6. Зөвлөлийн хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангуулах, хуралдааныг удирдах, зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэр, дүгнэлтийн төслийг бэлтгэх үүргийг зөвлөлийн гишүүдэд даалгах, боловсруулсан төслийг хянах;
3.2.7. Зөвлөлийн хуралдаанаас гаргасан дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулах, гомдол, хүсэлт гаргагчид хариу өгөх;
3.3. Зөвлөлийн гишүүн дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
3.3.1. Прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлыг шалгасан дүнг хэлэлцэх Зөвлөлийн хуралдаанд оролцох;
3.3.2. үүрэгт ажилтай нь холбогдуулж өөрт нь илэрхий болсон, эсхүл итгэмжлэн мэдэгдсэн нууцыг хугацаагүй чанд хадгалах;
3.3.3. Зөвлөлийн хуралдаанд тухайн прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар саналаа хэлэх.
3.4. Зөвлөлийн гишүүн дараах тохиолдолд зөвлөлийн хуралдаанд оролцохоос татгалзана:
3.4.1. өөрөө гомдол, хүсэлтийг гаргасан болон прокурорын ёс зүйтэй холбоотой зөрчлийг илрүүлсэн бол;
3.4.2. тухайн прокурортой, эсхүл гомдол, хүсэлт гаргасан этгээдтэй болон түүний гэр бүлийн гишүүдтэй төрөл, садан байвал;
3.4.3. өөрөө шууд буюу шууд бусаар уг асуудалд хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэл байгаа бол.
Дөрөв. Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн
4.1. Зөвлөл нь дарга, 8 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн дарга, гишүүдийг 3 жилийн хугацаатайгаар Улсын ерөнхий прокурор томилно.
4.2. Зөвлөл нь дадлага туршлага, ур чадвартай, мэргэжил, ёс зүйн зөрчилгүй прокуроруудаас бүрдэнэ.
4.3. Зөвлөлийн гишүүнийг өөрчлөх, хугацааг сунгах шийдвэрийг Улсын Ерөнхий прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд гаргана.
4.4. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь прокурор байх бөгөөд түүнийг Улсын ерөнхий прокурор томилно.
4.5. Нарийн бичгийн дарга дараах үүргийг гүйцэтгэнэ:
4.5.1. хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах, зар тараах;
4.5.2. хуралдаанд байлцаж, тэмдэглэл хөтлөн хуралдааны үйл явцыг бэхжүүлэх, холбогдох материал, архив, албан бичиг баримтыг хадгалах, хамгаалах;
4.5.3. Зөвлөлөөр шийдвэрлэсэн асуудлын тоо, бүртгэл хөтлөх;
4.5.4. Зөвлөлийн шийдвэр, дүгнэлт болон мэдэгдэх хуудсыг гомдол, хүсэлт гаргагчид хүргүүлэх.
Тав. Прокурорын ёс зүйн зөрчлийг шалгах
5.1. Зөрчил шалгах ажиллагааг Прокурорын ёс зүйн дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан гомдол, хүсэлтийг үндэслэн явуулна.
5.2. Зөвлөлийн нарийн бичгийн дарга гомдол, хүсэлтийг хүлээн авч, Зөвлөлийн даргад танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл зөвлөлийн дарга нэмэлт материал шаардан гаргуулж болно.
5.3. Зөвлөлийн дарга санал, хүсэлттэй танилцаж, шалгуулахаар Улсын ерөнхий прокурорын газрын хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгжид шилжүүлнэ.
5.4. Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгж нь гомдол, хүсэлтийг шалгахаар хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор зөрчлийг шалгах, нотлох ажиллагааг дор дурдсанаар шалгаж, тогтооно:
5.4.1. гомдол, хүсэлтийг шалгах (зөрчил гарсан газар дээр нь танилцах, гомдол гаргагч, бусад этгээдээс тайлбар авах, бичиг баримт,
нотлох баримтыг шинжлэн судлах, бэхжүүлж авах зэргээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийж материалжуулна);
5.4.2. албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нотлох баримт шаардан гаргуулах, тайлбар авах, хавтаст хэргээс хуулбар хийх, шалгалтын материалыг тухайн прокурорт танилцуулж тэмдэглэл үйлдэх, хариу тайлбар авах.
5.4.3. тухайн зөрчилд холбогдон шалгагдаж буй прокурорт түүний буруутгаж буй баримт сэлт материалыг танилцуулах, нотолгоо баримт гаргаж өгөх боломжоор хангах, ажиллагааны явцтай танилцах, хариу тайлбар өгөх боломжоор хангах.
5.5. Нэмэлт ажиллагаа хийх, шаардлагатай тохиолдолд шалгах хугацааг зөвлөлийн дарга нэг удаа ажлын 5 хүртэлх хоногоор сунгаж болно.
5.6. Шалгалт хийж буй прокурор нь Прокурорын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг нарийвчлан шалган тогтоож, баримтжуулсан байна. Шалгалт хийж буй прокурор нь гомдол, хүсэлтийг шалгах ажиллагаа дуусмагц шалгалтын дүнгийн талаар танилцуулга бэлтгэж зөвлөлийн даргад танилцуулна.
5.7. Зөвлөлийн дарга шалгасан материалыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор хуралдааны товыг зарлана.
5.8. Зөвлөлийн хуралдаанаас шалгасан материалд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр бол нэг удаа 3 хүртэлх хоногоор хугацааг сунгаж шалгалтын ажиллагааг хийлгүүлж болно.
5.9. Гомдлыг шалган шийдвэрлэх ажиллагааны нийт хугацаа 30 хоногоос илүүгүй байна.
5.10. Прокурор ёс зүйн зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрч, уг зөрчлийн шалтгаан нөхцлийн талаар бичгээр тайлбар гаргаж өгсөн тохиолдолд Зөвлөл шийдвэр гаргахдаа харгалзан үзэж болно.
Зургаа. Зөвлөлийн хуралдаан, шийдвэр
6.1. Зөвлөл нь үйл ажиллагаагаа хараат бусаар, бие даан явуулна. 6.2. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
6.3. Хуралдааныг гомдол, хүсэлт, ажлын ачааллыг харгалзан зөвлөлийн дарга товлон зарлаж, удирдан хуралдуулна.
6.4. Шаардлагатай тохиолдолд гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар зарлан хуралдуулж болно.
6.5. Зөвлөлийн даргын эзгүйд түүний эрх олгосон гишүүн хурлыг товлон зарлаж, удирдан хуралдуулж болно.
6.6. Зөрчилд холбогдсон прокурор нь Зөвлөлийн хуралдаанд оролцох үүрэгтэй ба хуралдаанд оролцоогүй нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
6.7. Зөвлөлийн хуралдаанд нийт гишүүдийн олонхи нь оролцсоноор хүчин төгөлдөрт тооцох бөгөөд аливаа асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж дүгнэлт гаргана.
6.8. Зөвлөлийн хуралдаанаас дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
6.8.1. прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх тухай дүгнэлт; 6.8.2. нэмэлт ажиллагаа хийлгүүлэх; 6.8.3. харьяаллын дагуу шилжүүлэх;
6.9. Зөвлөлийн хуралдааны шийдвэр, дүгнэлтэд зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.
6.10. Санал хураалтад Зөвлөлийн хуралдааны нарийн бичгийн дарга оролцохгүй ба санал хураалтын дүнг хуралдааны тэмдэглэлд тусгана. Хуралдааны тэмдэглэлд Зөвлөлийн дарга, хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарна.
6.11. Зөвлөлийн дүгнэлтийг тухайн зөрчилд холбогдсон прокурорт мэдэгдэх ба энэ тухай баримт үйлдэж, шалгалтын материалд хавсаргана.
6.12. Зөвлөлийн дүгнэлтийг прокурор, санал, хүсэлт, гомдол гаргагч этгээд эс зөвшөөрвөл дүгнэлт мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй.
6.13. Заасан хугацаанд гомдол гаргаагүй бол дүгнэлтийг Улсын ерөнхий прокурорт танилцуулна. Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу шийдвэрийг гаргана.
6.14. Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.