Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
1 дүгээр зүйл. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.5-д” гэснийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“18.1.Автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон үндэсний стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.