Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ.” гэсэн 2 дахь өгүүлбэр, мөн зүйлийн 14.2 дахь хэсэгт “Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ” гэсэн 2 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийн “тохиролцож болно” гэснийг “бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй: 1/125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг:
“125.2.Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлж болно.”
2/127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэг:
“127.2.Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг энэ хуулийн 126.1-д заасан хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хянан шийдвэрлэгдсэн байх нь тухайн маргааныг шүүх хянан шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг ашиглахад саад болохгүй.”
3/129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэг:
“129.4.Хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан явдлыг энэ хуулийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулна.”