Прокурорын тангараг өргөх ёслолын журам батлах тухай № 07
2.Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд шийдвэрлэж байхаар тогтоосугай.
3.Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод зөвшөөрсүгэй.
4.Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Ц.Цолмон/-т тус тус үүрэг болгосугай.
2018 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 07 хот
Прокурорын тангараг өргөх ёслолын журам батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” (Прокурорын тангараг өргөх ёслолын журам) Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаар зарлигийн хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Улсын ерөнхий прокурорын газар, түүний харъяа аймаг, нийслэл, дагнасан, дүүрэг, сум буюу сум дундын прокурорын газар нь прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаанд энэхүү журмыг баримтална.
1.2. Монгол Улсын иргэн прокурорын албан тушаалд томилогдохдоо Прокурорын тухай хуульд заасан прокурорын тангараг /Цаашид “Тангараг” гэнэ./-ийг өргөнө.
Хоёр.Тангараг өргөх ёслолын ажиллагаа
2.1. Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга, аймаг, нийслэл, дагнасан, сум буюу сум дундын, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор нь прокурорын албан тушаалд шинээр томилсон Улсын Ерөнхий прокурорын тушаал гарснаас хойш нэн даруй буюу ажлын 5 өдрийн дотор тангараг өргөх ёслолыг зохион байгуулна.
2.2. Тангараг өргөх ёслолын ажиллагаа болох танхимыг тусгайлан бэлтгэж, Монгол Улсын төрийн сүлд, төрийн далбаа, прокурорын байгууллагын бэлгэдэл, далбааг байрлуулсан байна.
2.3. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тухайн прокурорын газрын прокуроруудыг байлцуулахын зэрэгцээ ахмад прокурор, нутгийн өөрөө удирдах ёсны болон төр, захиргаа, шүүх эрх мэдэл, хууль сахиулах, хууль хяналтын байгууллагуудын удирдлага, төлөөллийг урьж оролцуулна.
2.4. Тангараг өргөх ёслолын ажиллагааг тухайн прокурорын газрын ерөнхий прокурорын тушаалаар томилсон прокурор удирдан явуулна.
2.5. Тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдаж байгаа прокурор нь тангараг өргөх ёслолын ажиллагааг нээж, прокурорын албан тушаалд томилогдсон прокурорыг товч танилцуулан, тангарагийн бичгийг тангараг өргөгчид гардуулна.
2.6. Тангараг өргөх прокурор тусгайлан бэлтгэсэн байрлалд Монгол Улсын төрийн сүлд рүү эгц харж зогсоно.
2.7. Тангараг өргөх үед ёслолын ажиллагаанд оролцогчид босч хүндэтгэл үзүүлнэ.
2.8. Тангарагийг хамтаар буюу дангаар өргөж болно. Хамтаар өргөж байгаа тохиолдолд энэ журмын 2.4-д заасны дагуу томилогдсон прокурор нь тангарагийг цээжээр дээдлэн дуудаж, бусад нь дагалдана.
2.9. Тангараг өргөсний дараа тангараг өргөгч Монгол Улсын төрийн сүлдэнд мэхийн ёсолж, зүүн өвдөгөөрөө сөхрөн Монгол Улсын төрийн далбаанаас адис авна.
2.10. Тангараг өргөсөн прокурор нь Монгол Улсын төрийн сүлд бүхий “Прокурорын тангараг”-ийн үг бүрэн бичигдсэн тангарагийн хуудаст тангараг өргөсөн он, сар, өдөр, байгууллагын нэр, овог, эцэг (эх), өөрийн нэрийг бичиж гарын үсэг зурж баталгаажуулна.
2.11. Тангараг өргөсөн прокурор тангарагийн хуудаст гарын үсэг зурж дууссаны дараа төрийн дуулал эгшиглэнэ.
2.12. Тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдаж байгаа прокурор тангараг өргөсөн прокуроруудад баяр хүргэж, тангараг өргөх ёслолын ажиллагааг хаана.
2.13. Тангарагийн хуудсыг тухайн прокурорын хувийн хэрэгт хавсаргаж хадгална.