Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(1013)
— 253 —

Журам шинэчлэн батлах тухай № 05

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2018 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 05 хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 02/01 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журмыг хавсралт ёсоор баталсугай.

2. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга /А.Гансүх/-д даалгасугай.

3. Энэхүү зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Журам батлах тухай” 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 266 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА

1.Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2018 · № 8 (1013)253-р хуудас