Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай № 21
2018 оны 02 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 21 хот
Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг доор дурдсанаар тогтоосугай:
1/төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар; 2/албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар; 3/мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар.
2.Төрийн аудитын байгууллагын албан хаагчид нэмэгдэл олгох журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, энэ тогтоолын 1-д заасан нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингаас тооцож 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгохыг Монгол Улсын Ерөнхий аудитор /Д.Хүрэлбаатар/-т зөвшөөрсүгэй.
2018 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 22 хот
Тогтоолын төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: