Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай № 18
ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т, аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
2.Энэ тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2018 оны 02 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 18 хот
Yндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр баталсан Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэснийг зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.
2018 оны 02 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 19 хот
Yндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: