Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1011)
— 197 —

Донорын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр хот

ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Донорын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай. 2 дугаар зүйл.Энэ хуулийг Донорын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2018 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “34 дүгээр зүйл.Донорын цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд, эрхтнийг эмчилгээний зориулалтаар авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах, улсын хилээр нэвтрүүлэх 34.1.Донорын цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд, эрхтнийг эмчилгээний зориулалтаар авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах, устгах, импортлох, экспортлох асуудлыг хуулиар зохицуулна.”

Төрийн мэдээлэл · 2018 · № 6 (1011)197-р хуудас