Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1011)
— 181 —

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

67. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 181

68. Донорын тухай /Шинэчилсэн найруулга/ 183

69. Донорын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай 197

70. Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 197

71. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай 198

72. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай 198

73. Эрүүгийн хуульд /Шинэчилсэн найруулга/ нэмэлт оруулах тухай 199

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

74. Хуулийн төсөл буцаах тухай Дугаар 05 199

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр хот

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 13.2 дахь хэсэг нэмсүгэй:

1/13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг:

“13.2.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно:

13.2.1.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг;

13.2.2.улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг.”

2 дугаар зүйл.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дараахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:

“6.3.Цагаатгуулах тухай гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй.”

2/12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг:

“12.3.Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна.”

3 дугаар зүйл.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Улсын аюулгүй байдлыг хангах газар” гэснийг “Тагнуулын ерөнхий газар” гэж, 8 дугаар зүйлийн 8.5, 8.7 дахь хэсгийн “Улсын аюулгүй байдлыг хангах газрын” гэснийг “Тагнуулын ерөнхий газрын” гэж, мөн зүйлийн 8.5, 8.6, 8.7

Төрийн мэдээлэл · 2018 · № 6 (1011)181–182-р хуудас