Бүгд Найрамдах Жибути Улстай дипломат харилцаа тогтоох тухай № 14
1.Белиз Улстай дипломат харилцаа тогтоосугай.
2018 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 14 хот
Бүгд Найрамдах Жибути Улстай дипломат харилцаа тогтоох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Бүгд Найрамдах Жибути Улстай дипломат харилцаа тогтоосугай.
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 86 хот
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам”-ын Хоёрдугаар зүйлийн 4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ Хоёрдугаар зүйлийн 4 дэх хэсэг:
4. Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар анхан шатанд дараах хурлуудаар хэлэлцэж нэр дэвшүүлнэ.
а/ материаллаг үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, соёл, урлаг, шашин, хэвлэл мэдээллийн болон бусад салбаруудад ажиллагсад, орон нутгийн бүх
шатны төр, захиргааны байгууллагын ажилтныг ажлын газрынх нь хамт олны /томоохон үйлдвэр, аж ахуйн газрын хувьд цех, тасгийн ажилчдын/ хурлаар;
б/ бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, засаг даргыг тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар;
в/ төрийн бус байгууллагын ажилтнуудыг холбогдох шатны /сум, дүүрэг, аймаг, нийслэлийн г.м/ хамтын удирдлагын байгууллага /тэргүүлэгчид, зөвлөл гэх мэт/-ын хурлаар;
г/ Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намын гишүүнийг сум, дүүрэг, аймаг, нийслэлийн намын байгууллага болон тэргүүлэгчдийн хурлаар;
д/ энэ зүйлийн а, б, в, г-д зааснаас бусад иргэдийг баг, хорооны иргэдийн нийтийн хурлаар.
Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам”-ын Хоёрдугаар зүйлийн 9 дэх хэсгээс “Улс төрийн нам” гэснийг хасаж дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ Хоёрдугаар зүйлийн 9 дэх хэсэг:
9. Аймаг, нийслэлийн Засаг дарга бичиг баримтын бүрдэлт, шагнуулах үндэслэл, тодорхойлолтыг хянан үзэж, шагналд уламжлах эсэхийг нарийвчлан шүүж, холбогдох яам, харьяа дээд газар, төрийн бус байгууллага, мэргэжлийн эвсэл, холбоодын орон нутгийн ба төв байгууллагын хамтын удирдлагын дүгнэлт, саналыг бичгээр авч хавсарган саналаа аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.
Гурав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам”-ын Хоёрдугаар зүйлийн 11 дэх хэсэгт дор дурдсаныг нэмсүгэй:
1/ Хоёрдугаар зүйлийн 11 дэх хэсэг:
н. улс төрийн намын гишүүнийг тухайн Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга.