Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1010)
— 169 —

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай № 08

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2018 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 08 хот

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Намсрайн Амарзаяаг Өргөдлийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр баталсугай.

2.Энэ тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 10 хот

Хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2018 · № 5 (1010)169-р хуудас