Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай № 105
2012 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 4-ний өдөр Дугаар 105 хот
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг батлах тухай” Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 241 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад дор дурдсан агуулга бүхий 672-748 дахь заалт нэмсүгэй:
672. Дурсгалын нэр: БУРХАН БАГШ ХОЁР ШАВЬ, СЭНТИЙ, ЖАВЯЛЫН ХАМТ Бүтээгч: Нэр нь үл мэдэгдэх бүтээлч Холбогдох он цаг: XIX зуун Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей Дурсгалын шинж байдал: Бурхан багш, Шаарийбуу, Моголжибуу хоёр шавь, сэнтий, жавялын хамт. Гууль хөөмөл, алт шармал,Бурхан багш 110.5х50х70.5 см, Шаарийбуу 63х24х30 см, Моголжибуу 63х23х24 см, сэнтий, жавял 65х100х105 см хэмжээтэй. Хувийн дугаар: Г-42-1-5 (Бурхан багш) Г-42-4 (Шаарийбуу) Г-42-5 (Моголжибуу) Г-42-2 (Бурхан багшийн сэнтий) Г-42-3 (Бурхан багшийн жавял) 673. Дурсгалын нэр: ЯМАНДАГИЙН ЛОЙЛОН (хот мандал) Бүтээгч: Уран сийлбэрч Балган Холбогдох он цаг: XIX зуун Хадгалагдаж буй газар: Чойжин ламын сүм музей Дурсгалын шинж байдал: Модон сийлбэр. Лойлонгийн голд Жигжид бурхан, тойроод бурхан 8, дагина 16, хуврага 8, сармагчин 12, галт шувуу 10, бумба 8, бодь гөрөөс 3 ширхэг байрлуулсан. Хадаасгүй углуургадан оньслох аргаар