Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(1009)
— 145 —

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН

2018 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор импортоор оруулж байгаа агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх агаар цэвэршүүлэгч, халаагч төхөөрөмжийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН

2018 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилгоор импортоор оруулж байгаа агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.Гаалийн албан татвараас чөлөөлөх агаар цэвэршүүлэгч, халаагч төхөөрөмжийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

Төрийн мэдээлэл · 2018 · № 4 (1009)145-р хуудас