Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
19.2.Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг болон үйлчилгээний нэгжид таваас дээш жил ажиллаж байгаа мал зүйч мэргэжилтнийг гурван жил тутамд нэг удаа орон нутгийн төсвийн зардлаар, таван жил тутамд нэг удаа улсын төсвийн зардлаар мэргэжил дээшлүүлэх сургалтад сургана.
20 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага 20.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд8 заасан хариуцлага хүлээлгэнэ. 20.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,9
эсхүл Зөрчлийн тухай хуульд10 заасан хариуцлага хүлээлгэнэ.
21 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
21.1.Энэ хуулийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
8Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн. 9Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 10Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.11.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“15.11.7.шинээр малын үүлдэр, омог бий болгох, үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх, үйлчилгээнд нэвтрүүлэх, бичил биетнийг өсгөвөрлөх, мал, үржүүлгийн бүтээгдэхүүн гадаадад гаргах, гадаадаас сайжруулагч мал, амьтан авах;”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Малын генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД