Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(1007)
— 105 —

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

35.1.5.мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлыг баталгаажуулахтай холбогдсон бүх зардал;

35.1.6.холбогдох хууль, тогтоомжид заасан бусад зардал.

ДОЛДУГААР БҮЛЭГ БУСАД

36 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

36.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуульд13 заасан хариуцлага хүлээлгэнэ.

36.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль14, эсхүл Зөрчлийн тухай хуульд15 заасан хариуцлага хүлээлгэнэ.

37 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

37.1.Энэ хуулийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

13Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн. 14Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 15Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 11.1.8 дахь заалт нэмсүгэй:

Төрийн мэдээлэл · 2018 · № 2 (1007)105-р хуудас