Төрийн албаны хуульд нэмэлт оруулах тухай
33.1.1.Ёс зүйн хорооны ажлыг зохион байгуулах, хуралдааныг даргалах;
33.1.2.өөрийн түр эзгүйд хуралдаан даргалагчийг томилох; 33.1.3.дүрэмд заасан бусад эрх.
33.2.Ёс зүйн хорооны гишүүн дараах эрх, үүрэгтэй:
33.2.1.гомдол, хүсэлтийн дагуу шүүгчид сахилгын хэрэг үүсгэх, үүсгэхээс татгалзах;
33.2.2.гомдол хүсэлтийг шалгаж дүгнэлт гаргах; 33.2.3.сахилгын хэргийг шалгаж шийдвэрлэх бэлтгэл хангах, ажлыг зохион байгуулах;
33.2.4.Ёс зүйн хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох.
34 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
34.1.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын “Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны” гэсний дараа “, бүх шатны шүүхийн тамгын газар, судалгааны төв, бусад туслах нэгжийн” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Шүүхийн захиргааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.