Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй” гэснийг хассугай.
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК- ийн Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн албан татвараас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.