Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай № 79
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 78 хот
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.2.1 дэх заалт, 141.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Баттогтохын Чойжилсүрэн, Нямтайширын Номтойбаяр, Аюушийн Цогцэцэг нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.
2.Монгол Улсын Засгийн газрын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар, Содномын Чинзориг, Даваажанцангийн Сарангэрэл нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилсугай.
3.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэлийг томилсугай.
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 79 хот
Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Самандын Жавхланг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.