Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1004)
— 2273 —

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 77

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 77 хот

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан Самбуугийн Оюунгэрэлийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 01 хот

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.30 цаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Н.Чинбат/илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ч.Жадамба, С.Номынбаясгалан болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын 2002

Төрийн мэдээлэл · 2017 · № 47 (1004)2273-р хуудас