Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1004)
— 2270 —

Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай № 70

1. Төв аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхийн шүүгч Лхагваагийн Оюунцэцэгийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дашийн Мөнхбүрэнг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Лхамсүрэнгийн Батжаргалыг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.

2. Өөр албан тушаалд томилогдох болсонтой холбогдуулан Лхагваагийн Оюунцэцэгийг Төв аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн, Дашийн Мөнхбүрэнг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дашзэвэгийн Цэдэнпэлжээг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Лхамсүрэнгийн Батжаргалыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 70 хот

Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Рашзэвэгийн Мөнх-Эрдэнийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Шагдаргомбын Төмөрбаатарыг Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Санги-Очирын Олзодыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.

Төрийн мэдээлэл · 2017 · № 47 (1004)2270-р хуудас