Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 46
(1003)
— 2151 —

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“34.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4.1 дэх хэсгийн “Эрүүл мэндийн даатгалын сан,” гэснийг, 5.4.36 дахь заалт, 6.2.10 дахь заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 4.1 дэх хэсгийн “Ирээдүйн тэтгэврийн нөөц сан,” гэснийг, 5.4.39 дэх заалт, 6.2.12 дахь заалтыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.”

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:

1/6 дугаар зүйлийн 6.2.6 дахь заалт:

“6.2.6.Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага нь Засгийн газар, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд өөрчлөлт оруулахаар бол доор дурдсан зохицуулалт хийнэ:

6.2.6.а.тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зарлагыг нэмэгдүүлэхээр бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулж, нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх;

6.2.6.б.төсөвт төвлөрүүлэх татвар болон төлбөрийн хэмжээг бууруулах бол мөн хэмжээгээр зардлыг бууруулах.”

Төрийн мэдээлэл · 2017 · № 46 (1003)2151-р хуудас