Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 44
(1001)
— 2110 —

Албан тушаалд томилох тухай № 52

2/“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1-ийн 1 дэх дэд заалтыг хамаарахгүйгээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 оны төсвийн жилд 0-18 насны хүүхэд бүрд сар бүр бэлэн мөнгөөр олгох;

3/хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан төрийн албан хаагчдын цалин хөлсний бодит үнэлэмжийг тогтоох асуудлыг судалж, саналаа Улсын Их Хуралд танилцуулах.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 1-ийн 2 дахь дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Б.Чойжилсүрэн/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2017 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 02-ны өдөр Дугаар 52 хот

Албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
Төрийн мэдээлэл · 2017 · № 44 (1001)2110-р хуудас