Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(1000)
— 2092 —

Хуулийн төслүүдийг буцаах тухай № 53

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын “байгууллага болон” гэсний дараа “магадлан итгэмжлэгдсэн спортын клуб,” гэж, мөн зүйлийн 3.1.7 дахь заалтын “хөнгөвчлөх болон” гэсний дараа “идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ,” гэж, 3.1.8 дахь заалтын “байгууллага болон” гэсний дараа “магадлан итгэмжлэгдсэн спортын клуб,” гэж, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн “шинжилгээнд хамруулах” гэсний дараа “, магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” гэж тус тус нэмсүгэй:

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 07 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр Дугаар 53 хот

Хуулийн төслүүдийг буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2017 · № 43 (1000)2092-р хуудас