Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай
2017 оны 07 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр хот
1 дүгээр зүйл.2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталсан Биеийн тамир, спортын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Биеийн тамир, спортын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 07 дугаар Улаанбаатар сарын 06-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:
1/12 дугаар зүйлийн 12.1.36 дахь заалт:
“12.1.36.спортын холбоо, спортын клубийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжээс тухайн татварын жилд хандивласан 10 сая хүртэлх төгрөгтэй тэнцэх хэмжээний хандив, хөрөнгө.”
2/18 дугаар зүйлийн 18.1.16 дахь заалт:
“18.1.16.Биеийн тамир, спортын тухай хуулийн 26.2 дахь хэсэгт заасан стандартыг хангасан спортын барилга байгууламж, спортын заал, талбай, дэд бүтцийг барьж байгуулсан аж ахуйн нэгж тухайн спортын барилга байгууламж, спортын заал, талбайг ашиглаж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд ашиглалтын үйл ажиллагаанаас олсон 50 хувьтай тэнцэх хэмжээний орлого.”