Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(741)
— 1502 —

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

“371 дүгээр зүйл.Инновацийн тухай хууль тогтоомж зөрчих

3711.1.Инновацийн тухай хуулийн 14.3-т заасан бүртгэлд инновацийн төслийг бүртгүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд мөн хуулийн 17 дугаар зүйлд заасан дэмжлэгийг үзүүлсэн албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг хүчингүй болгох;

3711.2.Инновацийн тухай хуулийн 15.2-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг хүчингүй болгох.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй: 1/5 дугаар зүйлийн 5.4.31 дэх заалт:

“5.4.31.Инновацийн сан.”

2/6 дугаар зүйлийн 6.4.17 дахь заалт:

“6.4.17.Инновацийн сан.”

3/19 дүгээр зүйлийн 19.1.6, 19.1.7 дахь заалт:

“19.1.6.аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан гадаад улсын тэргүүний технологи худалдаж авахад хөнгөлөлттэй зээл олгох;

19.1.7.инноавцийн бүтээгдэхүүнийг гадаад улсын зах зээлд гарахад батлан даалт гаргах, олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн санхүүжүүлэх.”

4/20 дугаар зүйлийн 20.4.4 дэх заалт:

“20.4.4.инновацийн төсөл хэрэгжүүлэх, технологи, үйлдвэрлэлийн туршилт, зүгшрүүлэлтэд грант олгох.” 5/214 дүгээр зүйл:

“214 дүгээр зүйл.Инновацийн сан

214.1.Инновацийн сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

214.1.1.хамтарсан болон 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хөрөнгө оруулалтын болон ашгийн тус бүр 0.5 хувь;

214.1.2.Инноавцийн сангаас эргэн төлөгдөх нөхц- өлтэйгөөр санхүүжүүлсэн хөрөнгийн эргэн төлөгдсөн орлого;

214.1.3.өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого; 214.1.4.хуулиар хориглоогүй бусад орлого.

214.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн жилд Засгийн газрын оролцоотойгоор хэрэгжүүлэх инновацийн үйл ажиллагааны зардлыг харгалзан улсын төсвөөс энэ хуулийн 214.1-д заасан санд олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.

214.3.Инновацийн сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

214.3.1.төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулан ашиглах;

214.3.2.патент, лиценз худалдан авах замаар гадаад улсын дэвшилтэт технологи, ноу-хау оруулж ирэх, нутагшуулах, нэвтрүүлэх;

214.3.3.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэлийн нөхцөлд туршин зүгшрүүлэх, түүний техник, эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулах;

214.3.4.инноавцийн тэргүүлэх чиглэл, цөм технологид хамаарах инновацийн төсөлд грант олгох;

214.3.5.Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийг санхүүжүүлэх венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэх;

214.3.6.Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн инновацийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай өндөр өртөгтэй тоног төхөөрөмж авахад лизингийн зээл олгох;

214.3.7.оюуны өмчийн зүйлийг дотоод, гадаадын патентын байгууллагад бүртгүүлэхэд патентын мэдүүлгийн төлбөрийн зардлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн санхүүжүүлэх;

214.3.8.инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн инновацийн төсөл хэрэгжүүлэх зорилгоор банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүний 50 хүртэл хувийг санхүүжүүлэх;

214.3.9.дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэх, импорт орлох болон экспортын зориулалттай шинэ нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эхлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

214.3.10.өндөр болон ногоон технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарын инноавцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн үйлдвэрлэлийн зориулалтын эрчим хүчний зардлын 50 хүртэл хувийг санхүүжүүлэх;

214.3.11.инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдаа, хурал, семинар зохион байгуулах, инновацийн мэдлэг, соёлыг сурталчлах арга хэмжээг санхүүжүүлэх;

214.3.12.гадаад улс, олон улсын байгууллагатай хамтарсан инновацийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.

214.4.Инновацийн сангийн хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар батална.” 2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын “5.4.30” гэсний дараа “, 5.4.31” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 24 (741)1502–1504-р хуудас