Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 39
(996)
— 1976 —

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлал батлах тухай № 230

7.4. Сум, дүүргийн иргэдийн Хурал, Засаг дарга нь жимс, жимсгэнэ тариалахад тохиромжтой (ус, хөрс, дэд бүтэц зэргийг харгалзан) газруудад иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Найм. Хөтөлбөрийн санхүүжилт

8.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

8.1.1. улсын болон орон нутгийн төсөв; 8.1.2. гадаадын зээл, тусламж; 8.1.3. дотоод, гадаадын хөрөнгө оруулалт; 8.1.4. хувийн хөрөнгө оруулалт; 8.1.5. бусад эх үүсвэр.

8.2. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэгийг иргэн, аж ахуйн нэгжийн өөрийнх нь хөрөнгө оруулалттай хослуулан хөтөлбөрт заасан үр дүнд хүрэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.

Ес. Хөтөлбөрийн хяналт, шинжилгээ, үнэлгээ

9.1. Төрийн захиргааны төв байгууллага үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.7-д заасны дагуу зохион байгуулж, тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

9.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээний явцын болон эцсийн дүгнэлт, зөвлөмжид үндэслэн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах болон шаардлагатай бусад арга хэмжээ авах ажлыг зохион байгуулна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 8 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 230 хот

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлал батлах тухай

Төсвийн тухай хуулийн 59.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Төрийн мэдээлэл · 2017 · № 39 (996)1976-р хуудас