Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(995)
— 1962 —

Журам батлах тухай № 199

8.3.Зөвлөлийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө дараах үндэслэлээр чөлөөлнө:

8.3.1.Төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албанд сонгогдсон эсхүл томилогдсон, бусад шалтгаанаар иргэний нийгмийг төлөөлөхгүй болсон;

8.3.2.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол гарсан;

8.3.3.Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

8.3.4.Зөвлөлийн болон Хэсгийн үйл ажиллагаанд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцохгүй болсон;

8.4.Зөвлөлийн гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч чөлөөлнө.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 7 дугаар Улаанбаатар сарын 4-ний өдөр Дугаар 199 хот Журам батлах тухай

Агаарын тухай хуулийн 6.1.5, 6.1.6, 6.1.7, 13.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД П.ГАНХҮҮ
Төрийн мэдээлэл · 2017 · № 38 (995)1962-р хуудас